СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-28

🔴LIVE: “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” аянд дэлхийн 80 гаруй орон нэгдэнэ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

“Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриатай Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяны хүрээнд НҮБ-ын ЕНБД-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт болон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба хамтран мэдээлэл хийж байна.

ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Дэлхий нийтэд жилд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой осол гэмтлийн улмаас 1.2 сая хүн нас бардаг гэх судалгаа байна. Дэлхий нийтээрээ хөдөлгөөний аюулгүй байдлын асуудалд хамтарч ажиллах санал санаачилгад манай улс ч нэгдэж байна.

НҮБ-ын ЕНБД-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт:

-Монгол Улс нь “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриатай Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аянд нэгдэж байгаад баяртай байна. 1.2 сая гэх энэ тоог бид хоёр дахин бууруулах чиглэлд энэ аяны гол зорилго орших юм.

ДЭМБ-ын мэдээлснээр . Энэ нь европын улсуудтай харьцуулахад хоёр дахин их тоо. Иймд тоог бууруулах чиглэлд энэхүү аян мөн нөлөөлөл үзүүлнэ гэж итгэж байна.

“Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” уриа нь зөвхөн мэдлэг өгөхөөс гадна илүү өргөн хүрээг хамарна гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, дэд бүтэц, тээврийн хэрэгсэл, тоон мэдээлэл цуглуулах, цагдаагийн байгууллагын ажлыг сайжруулахаас гадна бид хүмүүсийн хандлага дадал зуршлыг өөрчлөх ёстой.

Төрийн албан хаагчийн үгийг хүлээн авдаггүй бол алдартнуудыг үгийг хүлээн авах байдал өөр байдаг юм. Дэлхийн 14 алдартан манай энэхүү аянд нэгдсэн.

Автозамын осол заавал гарах ёстой зүйл биш. Үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Монгол Улсад хот суурин газарт суудлын автомашин, мотоциклийн хурдыг хязгаарлах тухай хууль тогтоомж, хүүхдийн хамгаалалтын бүсний талаарх хууль тогтоомж юм. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал

Монгол Улсын замын цагдаагийн албаны мэдээллийг авч үзвэл . Үүний гол шалтгаан нь хамгаалах бүс зүүгээгүй, хурд хэтрүүлсэн, хараа хяналтгүй байснаас өртсөн байна. “Аюулгүй байдлын төлөө үгээ хэлцгээе” аян 80 орны 1000 хотод өрнөнө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.