СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-28

Ж.Чинбүрэн: Эмийн түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж, нотлох баримтыг гаргаж өгөөгүй

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 долоо хоногийн өмнө

Эмийн түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байгаа албан тушаалтан, байгууллагын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн:

-Хянан шалгах түр хороо албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж шинжлэн судалж байна. Сонсголыг гуравдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байна. Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсэж байна. Одоо нэрсүүдийг зарлана.

Эрүүл мэндийн сайд, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт "зайлшгүй шаардлагатай эмийн 8-10 дугаар жагсаалт, хүүхдийн 1-3 дугаар холбоотой нотлох баримт гаргуулах"-аар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч Эрүүл мэндийн яамны архивт байхгүй байна.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс авах гэдэг хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны дэргэдэх эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн Н.Энхжаргал гэдэг хүн байдаг. "Эм" холбооны тэргүүн хийдэг. АШУҮИС-ийн эм зүйн тэнхимийн багш.

Тэрээр дахин бичиг явуулахад хариуцсан ажилтан нь "Архивт байхгүй. Гар ноорог байгаа. Эрүүл мэндийн яаманд байх ёстой" гэсэн. Мөн "эмнэлэгт хэвтсэн" гэх зэргээр уг нотлох баримтыг одоо хүртэл гаргаж өгөөгүй учир нэрсийг нь зарлаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.