СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Гуравдугаар сарын 22-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи: 22-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 23-нд тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 26-нд баруун аймгуудын нутгаар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 26-нд нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 27-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-16 градус, бусад хэсгээр -6...-11 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр +3....+8 градус дулаан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.