СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-03-22

Худалдаа, хөгжлийн банканд Узбекистаны иргэн хуурамч евро гүйлгээнд оруулсан уу

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Худалдаа, хөгжлийн банкны “Нарны гүүр” салбарт 500-тын 20 ширхэг хуурамч евро илрүүлжээ. Үүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнууд хамтран шалгаж эхэлсэн аж.

Нийт 10 000 хуурамч еврог энэ сарын 12-нд тус салбарт өгсөн байж. Гэтэл эл банкны “Занабазар” салбарт мөн тооны, “Капитрон” банканд дөрөв, “Дүнжингарав” худалдааны төв дэх банкны салбарт зургаан ширхэг 500-тын хуурамч евро гүйлгээнд орж ирснийг илрүүлэн цагдаагийнхан хураан авсан байна. Тиймээс тэдгээрийг нэгтгэн ЭЦА-нд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд хоёр ч хүнийг холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулан саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Тэдний нэг нь Узбекистаны иргэн Ш.Ф гэдэг хүн бол нөгөө нь Дархан-Уул аймагт оршин суудаг манай улсын иргэн Э.Ц гэх хүн аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.