СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-03-12

🔴М.Төртогтох: Монголын Боловсролын систем бүх талаараа хоцрогдолтой байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Монголын Боловсролын системийн хоцрогдол сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлэл хийв.

Иргэн М.Төртогтох:

-Монгол хүүхдүүдийн 80 хувь нь сургууль дээрээ илүү цагаар хөгжих боломжгүй байдаг. Улсын сургуулийн нэг багш 40-50 хүүхэдтэй ангид хичээл заахад тухайн ангийн 15-20 хувь нь уг хичээлийг ойлгодог. Бусад нь ойлгодоггүй.

1500 хүүхдийн суудалтай сургуульд 4500 хүүхэд суралцаж байна. Боловсролын үе үеийн сайд нар тушаал гаргаж сургууль барилаа гэдэг ч нэн шаардлагатай газраа барьдаггүй. Улс төрчдийн оноо авах гэсэн санаархал төсвийг үр ашиггүй зарцуулдаг байдал боловсролын салбарт байсаар ирсэн. Хоёроос гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль гадаадын жишгээр 45-60 минут завсарлах ямар ч боломжгүй. 20 минутын завсарлагаанд амжиж ээлжээ сольдог. Авто замын түгжрэлээс дутахааргүй сургууль дотор нь түгжрэл үүсдэг. Сурагчид хичээлээс гадуурх үйл ажиллагаа дугуйланд хамрагдаж хөгжих ямар ч боломжгүй.

Ахлах ангийн хүүхдүүдийг тусдаа сургууль барьж оруулах хэрэгтэй. Ахлах сургууль байгуулснаар анги дүүргэлт олон ээлжээр хичээллэх нь багасна. Мөн хүүхдүүдэд хэтэрхий олон хичээл үзүүлж байна. Сурагчдыг залхуу, хичээлээ хийхгүй байгаа мэтээр хэлдэг. Гэтэл хэтэрхий олон агуулга бүхий хичээл ордог. Багш нар сурагчидтайгаа тулж харьцахаас илүүтэй бичиг цаас, компьютертой харьцдаг. Дээрээс нь багш нарын боловсрол дутмаг, багш бэлтгэх тогтолцоогоо сайжруулахгүй байна. 400 оноотой сурагчдыг багшаар бэлтгэж байна. . Тиймээс Боловсролын салбарын тогтолцоог өөрчлөх нэн шаардлагатай гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.