СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-03-12

"Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт багшийн үнэлэмжийг харуулна"

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Боловсрол, шинжлэх ухааны яам, харьяа байгууллагууд хамтран “Боловсролын салбарын “Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилт”-ийн үр дүнг хэмжих, нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үндсэн зургаан шинэчлэлийн нэг нь төсөв санхүүгийн шинэчлэл юм. Энэ хүрээнд боловсролын салбар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжжээ.

Багш нарын үндсэн цалин 1.2-1.3 сая төгрөг байгаа бол нийт багш нарын 52 хувь нь 15-40 хувийн үр дүнгийн урамшуулал авч байгаа аж

Тэгвэл өчигдөр "Хувьсах зардлын аргачлал"-ын шинэчлэлийг танилцууллаа. Хувьсах зардал нь Багшийн цалин, сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хэрэглээ, багшийн тасралтгүй хөгжил, тоног төхөөрөмж, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

Хувьсах зардлыг анги бүрээр нь тооцох тогтолцоонд шилжсэн

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “2024 онд боловсролын салбарын төсөв 4.2 их наяд төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүрсэн. Төсөвт нэг хүүхдийг сургах хувьсах зардлын шинэчлэл багтаж байгаа. Өмнө нь нэг хүүхдийг сургаж буй хувьсах зардал нь байгууллагыг санхүүжүүлдэг тогтолцоо байсан. Үүнд тодорхой үр дүн, сурлагын ахиц, сургуулийн цэцэрлэгийн орчны ялгааг арилгах санхүүгийн тогтолцоо байгаагүй. Өмнө нь " гэв. 

Мөн . Ингэснээр сургууль цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаа юм.

Нэг үгээр бол бид том сав руу хувьсах зардлын мөнгө хийгээд үр дүн, ахиц зэргийг нь тодорхойлж, хэмждэггүй байсан. Тэгвэл одоо нэг хүүхдийн хувьсах зардлыг анги бүрээр нь тооцож, санхүүжүүлдэг тогтолцоо руу шилжсэн.

Учир нь анги тус бүрийн үзэж байгаа хичээл, агуулга, багшийн тоо гээд харилцан адилгүй. Тиймээс үүнийг индексжүүлж санхүүгийн шинэ тогтолцоог бий болгон нэг хүүхдийн хувьсах зардлыг шинэчлэн тогтоожээ.

PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдаж байгаа улс орнуудын

Хэдийгээр манай улсын нэг сурагчид зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ бага боловч сурагчдын математик, байгалийн ухааны хичээлүүдийн амжилт дундаж болон түүнээс дээш түвшинд байгаа нь сайшаалтай. Бид хувьсах зардлынхаа аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр сурлагын амжилтаа ахиулах суурь нөхцөл бүрдэж байгаа тухай энэ үеэр ярьж байлаа.   

Үнэлгээнд суурилсан цалин нь багшийн нийгмийн амьдралд бодитой хувь нэмэр оруулж байна

Нийслэлийн 77-р цэцэрлэгийн эрхлэгч О.Баянжаргал “Багш нар ажлын гүйцэтгэлд суурилсан үнэлгээгээр цалин авдаг болсон. Нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн багш 60 хувиар үнэлэгддэг. Жилд 120 хувиар үнэлэгддэг болсон нь багшийн нийгмийн амьдралд бодитой хувь нэмэр оруулж буй. Ингэснээр хүүхэд хөгжүүлэх ажил илүү эрчимжих, урам зориг нэмэгдэж байна" гэлээ.

Орчин үеийн хүүхдүүд багшийн хийсэн цаасан үзүүлэнг хүлээн авч, мэдлэг авах байдал харьцангуй муу болсон. Илүүтэй AR, хиймэл оюун ухаан сонирхдог болсон.

Бодит гүйцэтгэлд суурилсан хувьсах зардлаар багш нарын сургалт үйлдвэрлэлийн хэрэглэгдэхүүн бодитой нэмэгдсэн гээд олон давуу тал гарч байгааг ч мөн хэлэлцсэн. болжээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын лаборатори, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн захирал О.Бадараа “Хувьсах зардлын хүрэлцээ хамгийн чухал. Хот, хөдөөгийн сургуулийн хувьсах зардлын үйл ажиллагааны итгэлцүүрт тулгуурлан явагддаг. Өнөөдөр хөдөөгийн сургуульд боловсон хүчний асуудал тулгамдаж буй. Сургууль бүхэн бие даасан бодлого шийдэлд тулгуурласан менежментийн бодлогоо зөв тодорхойлох шаардлагатай. Манай сургууль хүүхэд хамгааллын чиглэлд 0.3 хувь буюу жилд 12.6 сая төгрөг тусгасан. Нэг хүүхдэд чиглэхээс илүү энэ бодлого шийдвэр хэрэгжихэд ямар үр дүн гарах вэ гэдэг чухал байна” гэсэн юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, Б.Алтангэрэл

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 47 (7291)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.