СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-03-01

🔴LIVE: С.Мөнхчулуун: Гурил үйлдвэрлэгчид төрөөс дэмжлэг авчихаад эргээд Засгийн газраа шантаажилдаг байж болохгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

-Үндэсний гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, гурилын үнээ үндэслэлгүйгээр нэмсэн асуудлыг өчигдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/-ын удирдлагууд хөндсөн юм. Өмнө нь ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуунтай энэ асуудлаар ярилцлаа.

 -Үндэсний гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, гурилын үнээ үндэслэлгүйгээр нэмсэн асуудлыг өчигдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/-ын удирдлагууд хөндсөн юм. Өмнө нь ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуунтай энэ асуудлаар ярилцлаа.

ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун:

-Гурилын үнэ сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж байгаа. 2022 оноос хойш үйлдвэрлэгчид гурилын үнээ есөн удаа нэмсэн байна гэдэг мэдээллийг ШӨХТГ-өөс өгсөн. Миний хувьд 2022 оны дөрөвдүгээр сараас 2023 оны хоёрдугаар сар хүртэл ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үед гурилын үнэ нэмэгдлээ гээд хяналт шалгалтыг хийж байв. Ажиллах хугацаанд буюу 2022 оны арваннэгдүгээр сард гурилын үнэ нэмсэн асуудал үүсээд хяналт хийж байсан. Үгсэн хуйвалдаж, гурилын үнэ нэмсэн нь тогтоогдсон учраас тухайн үед торгууль ногдуулж байсан. Тэр асуудлын маргаан одоо шүүх дээр явж байгаа.

“Үгсэж үнэ өсгөлөө хариуцлага тооцно, хуулийн дагуу давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтооно” гэхээр "Тэгвэл бид гурилын үйлдвэрлэлээ зогсооно" гэж дарамт үзүүлдэг. Ийм нөхцөлд импортын татварыг тэглэж өрсөлдөөнийг нэмэгдүүлж, монопол байдлыг задлахаас өөр гарц байхгүй.

Төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрээр импортын татварыг өндөр тогтоож өрсөлдөөнийг хязгаарладаг, түүний дараа үндэсний үйлдвэрүүд нь хаалгаа хааж байгаад үгсэж үнэ өсгөдөг, дэмжлэг үзүүлэхгүй, импортын татвараа нэмэхгүй бол үйлдвэрлэлээ зогсооно гэж төр засаг, ард иргэдээ дарамталж, шантаажилдаг гажиг тогтолцоо байж болохгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн зорилго нь цөөн хэдэн ААН-ийн орлогыг нэмэгдүүлэх биш чанартай, баталгаатай, хямд бүтээгдэхүүнээр ард, иргэдээ хангах явдал юм. Гэтэл үндсэн зорилгоосоо хазаагаад хэдэн компани дэмждэг байдал руу орсон. Засгийн газраас гурилын импортын татварыг хугацаагүй тэглэх шийдвэр гаргасныг дэмжиж байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA
1 сарын өмнө
102.88.70.49

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.