СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-02-29

🔴LIVE: Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт хиймэл оюун ухааныг ашиглаж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой боллоо

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

БШУЯ-наас “Боловсрол-Их өгөгдөл (Big Data)-Ai (Artifical Intelligence) сэдэвт Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт болж байна. 

Багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой боллоо. Боловсролын салбар удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан байна. Гэхдээ эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаардлагдмал, ашиглалт хангалтгүй байв. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлээд байгаа юм.

Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлтийн үйл ажиллагааг нээж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын салбарт зарцуулж буй нэг төгрөг бүрийг хэрхэн үр дүнтэй зарцуулж буйг хянаж чаддаг энэхүү системийг ашиглалтад оруулж буйд туйлын их талархаж байна. Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Магадгүй миний бие БШУ-ны сайдаар ажиллаж байх хугацаандаа хийж хэрэгжүүлсэн хамгийн том өвийн нэг болж үлдэх болов уу гэж бодож байна.
Тэгэхээр “Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэж үг бий. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид боловсролын салбараа таамгаар дүгнэж ирсэн. Таван удаагийн хөтөлбөрийн шинэчлэл хийсэн мөртлөө, яагаад шинэчлэл хийсэн, алдаа оноо нь юу байсан бэ гэдэг асуудал нь тодорхойгүй явж ирсэн байна.

Багш, боловсон хүчний дутагдал байгаа бол хаана ямар мэргэжилтэй багш дутагталтай байгаа юм, багшийн ачаалал хаана, ямар анги дээр байгаа юм гэдгийг таамгаар, сэтгэлийн хөөрлөөр тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж явсан цаг саяхан. Цаашид боловсролын салбар Big data дээр суурилж, өөрийн хийсэн бүх зүйл дээрээ хиймэл оюун ухааныг ашиглаж, үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр гаргах сайхан боломж нээгдлээ.

Энэхүү системийг ашиглалтад оруулахад маш их цаг хугацаагаа зарцуулсан төслийн олон улсын зөвлөх Др.Ражу танд талархал илэрхийлье.

Энэ төслийг амжилттай хэрэгжихэд дата аналистууд маш их хувь нэмэр оруулсан. “Novel soft” компани, МУИС, ШУТИС, Боловсролын их сургуулийн дата аналистууд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны экспертүүд гээд монгол хүнийхээ оюун ухаан, ур чадвараар үндэснийхээ дата их өгөгдлийн санг хүлээж авч байгаа даа баяртай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.