СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2023-09-14

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Есдүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно.

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 хэм, говь, талын нутгаар 23.-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.