СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-10-16

Би хүүхэдгүй ч гэсэн эх хүн болсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Фиона Крак бол олон улсын нэр хүндтэй мэдээллийн агентлагийн сурвалжлагч бүсгүй. Одоо дөнгөж 30 гарч яваа залуухан эмэгтэй. Гэвч түүний сэтгэлд насан туршдаа мартаж, арилгаж болохгүй аз жаргалтай хэрнээ гүн эмгэнэлтэй түүх сийлэгджээ.

Фиона багын хүүхдэд хайртай, үеэлүүдээ харж асрах дуртай байж. Гэвч 29 настайдаа савны хорт хавдартай тул саваа авахуулах хэрэгтэй, хүүхэд төрүүлэх боломжгүй гэж эмч нар хэлжээ. Бүсгүй мөрөөдлөө биелүүлэхийн тулд эмчилгээний арга сонгож, эх хүн болохоор шийдсэн юм. Хэд хэдэн удаа үр зулбасны дараа эмч нар түүнд аюулгүй ураг тээж, амжилттай амаржихыг ерөөх өдөр ирсэн байна.

Бүсгүй бяцхан охиноо тээж эхэлсэн цагаасаа л аз жаргалтай болж, удахгүй ээж болно хэмээн баярлаж байлаа. Нэг өдөр дотуур өмд нь цусны толбо болсныг хараад эмч дээрээ очтол сэтгэл санааны цочролоос болсон, зүгээр гэжээ. Удалгүй ус нь гадагшилж, ураг амьгүй болсон байна. Фиона төрөх ёстой хугацаанаасаа хоёр сарын өмнө кезорев хагалгаагаар амаржжээ. Харамсалтай нь 30 см хэмжээтэй хайр энхрийллээр дүүрэн бяцхан амьгүй ураг төрсөн байна.

Гэсэн хэдий ч Фиона нөхрийнхөө хамт охиндоо Виллов гэдэг нэр өгч, алсын замд хүндэтгэлтэйгээр үджээ. Охиныхоо үзэсгэлэнтэй бяцхан гар, хөлийг харах төдийд хөхний сүү нь аяндаа асгарах аж.

Энэ түүх ганцхан Фионагийн түүх биш. Хэдийгээр эх хүн болсон ч үрстэйгээ тоглож, наадаж, хайраа өгч чадаагүй олон эмэгтэй бий. гэжээ.

Харин манай байна.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.