СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2018-10-16

Хөтөчийн сургалтанд 200 залуус хамрагдаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “ билээ. Энэ хүрээнд залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг энэ сарын 19-н хүртэл зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд хөтөч болох сонирхолтой 200 залуучууд хамрагдаж байгаа бөгөөд ирцээ бүрэн хангаж, сургалтыг амжилттай дүүргэсэн залуучуудад батламж олгох юм.

Тус сургалт 5 хоног, нийт 15 цаг үргэлжлэх бөгөөд монгол ахуй, уламжлалт зан үйл, соёлын дархлаа, нийслэл Улаанбаатар хотын түүх, аяллын үед хөтчийн анхаарах зүйл, орон орны жуулчид ба дотоодын аялагчдын онцлог, жуулчны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? зэрэг сэдвээр залуучуудад мэдээлэл өгөх юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.