СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пол Аллен мөнх нойрслоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Микрософт корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч, ажил олгогч, хандивлагч . Пол Аллены хөрөнгө оруулалтын Вулкан компаниас албан ёсны мэдэгдэл хийж, түүнийг Сиэтлд тунгалгийн системийн хорт хавдраар амиа алдсан гэлээ. Хоёр долоо хоногийн өмнө хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаагаа  мэдэгдэж байсан юм.

. Орчин үеийн технологи дээр суурилсан амьдрал, урлаг спортын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Пол Аллен 1975 онд Билл Гэйтсийн хамт Микрософтыг үүсгэн байгуулж байсан. Тэрээр 1982 онд тунгалгийн системээ өвчилснийг мэдээд Микрософтоос өрх тусгаарласан байдаг.

Пол Аллен 1982 онд

хэмээн эмгэнэл илэрхийлжээ.

Микрософтын одоогийн гүйцэтгэх захирал Сатья Наделла, NBA-ын комиссар Адам Силвер, NFL-ын комиссар Рожер Гүдель зэрэг анд нөхөд, гэр бүлийнхэн нь эмгэнэлээ илэрхийлсээр байна.

Пол Аллен Вулканаас гадна Стратолаунч, Хиймэл оюун ухааны Аллен институти, Биологи судлалын институти зэрэг хэд хэдэн томоон байгууллагыг үүсгэн байгуулсан. . Хөрөнгийнхөө 10 хувийг буюу хоёр тэрбум ам.долларыг хандивласан байна.

Зарим хандиваас нь дурдвал эбола вирусын эсрэг тэмцэхэд 100 сая ам.доллар, Сиэтлийн орон гэргүй иргэдэд зориулж 30 сая ам.долларын хандив өгч байжээ. Пол Аллены сүүлд ажиллаж байсан төсөл нь дэлхийн хамгийн том хос хөдөлгүүртэй нисэх онгоц Сратолаунч байсан юм.Стратолаунч нисэх онгоц

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.