СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-16

"Туушин" компанийн газрыг албадан чөлөөлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар . Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрладаг тус компанийн оффис болон зочид буудлын барилгын үүд хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр явган хүний зам гаргалгүйгээр авто машины орц, гарц, шат барьсан тул ийнхүү албадан буулгахаар болжээ. Ийнхүү явган хүний замыг хааснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзсэн байна.

Нийслэлийн газрын албанаас аж. Энэ удаа “Туушин” зочид буудлаас гадна Хүүхдийн ордоны баруун хойд талд шинээр баригдсан барилгыг зөрчлөө арилгахыг шаардаж байгаа юм байна.

2015 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу 34 объёктэд шаардлага хүргүүлж байсны дотор “Туушин” зочид буудал багтсан. Гэвч өнөөг хүртэл уг зөрчлөө арилгаагүй байсан юм. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.