СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-15

Ажлын цаг хойшилсныг төрийн албан хаагчид эсэргүүцэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Нийслэл, дүүргийн харьяа газруудын албан хаагчид өнөөдрөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажил нь 09.00 цагт эхэлж, 18.00 цагт тарахаар болсон

. Уг шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргасан бөгөөд замын ачааллыг зохицуулах буюу бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргасан гэдэг.

Харин иргэдийн хувьд дээрх шийдвэр төдийлөн нийцэхгүй байгаа юм. Учир нь ажил эхлэх цаг нь сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхтэй давхцаж байгаа нь бэрхшээл үүсгэж байгаа бол нөгөө талаар замын түгжрэлийг улам нэмж буй. Тодруулбал, сургууль, цэцэрлэг тарах цаг 17.00-18.00 цагийн хооронд байдаг. Гэтэл ажил тарах цаг 18.00 цагт болсноор хүүхдээ авах цаг нь оройтохоос гадна хувийн байгууллагын ажил тарах цагтай давхцсанаар замын түгжрэлийг улам нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

 Энэхүү захирамжийн талаар зарим иргэд, албан хаагч нараас тодрууллаа.

Алба хаагч Ц.Цогтжаргал

Гарсан захирамж тушаал шийдвэрийг дагаж, мөрдөх нь төрийн албан хаагчийн үүрэг. Судалгаа шинжилгээ хийсний дагуу уг шийдвэрийг гаргасан байх хэмээн үзэж байна.

Иргэн Б.Анхцэцэг

. Гэтэл 09.00 цагаас ажил эхэлдэг болж байгаа нь ажил төрөл хөөцөлдөхөд улам хэцүү болж байна.  Мөн орой ажил тарах үеэр замын түгжрэл үүсгэн хэцүү байна байх. Өглөөнөөс хойш ажлаа хөөцөлдөхөөр нийслэлийн байгууллагаар эргэлдэж байна.

Алба хаагч И.Мянганбаяр

Энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа. . Өнөөдөр бол замын түгжрэл урьд өдрүүдийнхээс илүү нэмэгдсэн байлаа. Орой 05.00-06.00 цагийн хооронд цэцэрлэг, сургууль тардаг. Ажил 06.00 цагаас тардаг болж байгаа нь хүүхдээ хэзээ нь авах вэ гэх мэт асуудлууд гарч байгаа.

Мөн Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах харилцах төвд иргэдээс уг шийдвэрийг эргэн харах талаар гомдлоо илэрхийлсэн байна. 

 

Энэхүү юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.