СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-15

Ерөнхий сайдын “Солгой сонголт” ба Я.Содбаатар ямар ажил хийх вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

болж магадгүй. Магадлал 99 хувьтай гэж болно. У.Хүрэлсүх, Я.Содбаатар хоёрын холбоо сүлбээг намыхан нь, улс төрийн хүрээнийхэн маш сайн мэднэ. Дэндүү ойрхон хоёр л доо. МАН, НАМЗХ, Зүүний хүчний холбоо, бас... гээд л явж өгнө.

“........................Хэрвээ би У.Хүрэлсүхийн оронд байсан засагтаа хэзээ ч ойртуулахгүй байсан”, “.... Эд ингэх ёстой байсан юм. Уг нь У.Хүрэлсүх энэ бүхнийг сэдээгүй бололтой юм билээ. Харин мань . Я.Содбаатарыг сайд болгосон нь “солгой сонголт” гэж ярьж байна. .

Хааны алба халаатай. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас буусны дараа хэзээ ч юм, түүний зөв бурууг дэнсэлнэ. Тэр үед Я.Содбаатар хамгийн эхний хамаарал бүхий этгээдээр “онгичуулах” болно. .

Бас . Уг нь У.Хүрэлсүхийн танхимын одоогийн бүрэлдэхүүнд яг өөрт нь ийм ойр хүн ороогүй байсан юм. Учир нь түүний Засгийн газар МАН дахь хоёр хуваагдсан талуудын тохироон дээр бүрэлдсэн. Өөр нэг том шалтгаан гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “хөдөлгөх” шалтаг гарах л юм бол шалтгаан нь Я.Содбаатар болж хоцорч байгаа юм. Яагаад гэвэл ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ бол МАН дахь 32-ын төлөөлөл болж энэ засагт орж ирсэн. Харин Я.Содбаатар бол 33-ын бүлгийн манлайд явдаг гишүүдийн нэг. Ингэхээр Я.Содбаатар дээр өнөөдөртөө тохирч байгаад сайд болгосон мэт харагдлаа ч нэг л ам мурийвал анхны тохиргоог сануулахад У.Хүрэлсүхэд хэлэх үг байхгүй.

Ер нь бол, У.Хүрэлсүх яагаад ийм “солгой сонголт” хийчих вэ гэдгийг хүмүүс одоо ч гайхаад, сонирхоод байгаа юм. Өөртөө гох дэгээ тавиулж, засаг байгуулсан тохирооноосоо ухарч байгаад хийсэн энэ сонголтын цаана том учир шалтгаан байна гэж харцгааж байгаа улс ч байна.

. Сонголт зөвхөн Я.Содбаатар, бас ЗТХ-ийн сайд болох дур хүслээ ил, далд илэрхийлсэн хэдэн гишүүнээр тогтохгүй юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын намын удирдлагууд энэ хүн дээр тогтжээ. Одоогооос 40-өөд хоногийн өмнө, 2018 оны есдүгээр сарын 6-ны бямба гаригт Булганд нэгэн уулзалт болсон тухай хэвлэлүүд мэдээлж байлаа. Тэр уулзалтанд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дарга дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Зам Тээврийн Хөгжлийн экс сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга бөгөөд Су.Батболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар оролцсон байдаг.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан л Өвөрхангайд чухал ажилтай байгаад Булганы уулзалтад очиж амжаагүй гэдэг.

Хамгийн гол нь . Эх сурвалжуудад мэдээлснээр, . Энэ юу ч гэсэн үг юм бүү мэд.

Харин сайд болсныхоо дараа МИАТ-ын хувьчлалыг заавал хийх, МИАТ-ын санхүү эрхэлсэн захирлыг солих, Б.Цэнгэлийг ЗТХЯ-нд халаа, сэлгээ хийж бужигнуулахгүй байх зөвлөгөөг өгсөн гэж байгаа юм. Үүнд итгэх үндэслэл байна. Энэ мэдээлэл гарч байх үед буюу 2018 оны есдүгээр сарын 10-даар Я.Содбаатарыг сайд болно гэхэд баргийн хүн итгэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ мэдээлэлд эргэлзэж байсан гэсэн үг. Гэтэл Я.Содбаатар сарын дараа сайд болчихов. Тэгэхээр тэрхүү мэдээлэлд дурдсанаар МИАТ-ыг хувьчлах ажлыг гардаж, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МИАТ-ын санхүү эрхэлсэн захирлыг сольж таарах гээд байгаа юм.

Мөн ЗТХЯ-нд иргэний нисэхээс гадна, төмөр зам, авто замын салбарууд харъяалагддаг. Эдгээр томоохон салбаруудад ч бидэнд мэдэгдээгүй олон захиа, даалгавар байгаа нь тодорхой. Эцэст нь, энэ бол Я.Содбаатарыг томилохын өмнө болсон, томилсны дараа болж мэдэх үйл явдлуудын тойм төдий мэдээлэл юм.

Тиймээс, .

Б.Дамдин-Очир

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.