СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-15

Буриадын “Байгал” театр Монголд айлчлан тоглоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Буриад улсын үндэсний дуу бүжгийн “Байгал” театр Монголд 20 жилийн дараа ахин тоглохоор боллоо. Айлчлан тоглолтын хүрээнд гурван томоохон үзүүлбэр төлөвлөсөн бөгөөд “Гала-концерт”, “Баргужин төхөм. Эртний цуурай” домогт жүжиг, түүнчлэн оросын “Танцуют все!” шоуны ялагчдын тоглолт багтжээ.  Орос-Монголын найрамдлын сарыг тохиолдуулан, Соёлын төв өргөөний 30 жилийн ойд зориулсан тус арга хэмжээг Оросын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын ивээл дор явуулж буй юм.

 

 

. Удаах өдөр нь буюу . “Байгал” театрын айлчлан тоглолт Crocus Event Hall-ын тайзнаа аравдугаар сарын 24-нд өндөрлөнө. Театрын жүжигчид үндэсний хувцсаа орчин үеийн гоёлоор сольж, “Танцуют все!” бүжгийн шоу тэмцээнийг үзэгчдэд хүргэх юм. Орос орон даяар явагдсан “Россия-1” телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ. Тасалбарыг Соёлын Төв өргөөний кассаар худалдаалж байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.