СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Фото мэдээ | 2018-10-11

Авто вокзалуудыг ирэх оны IV улирлаас нүүлгэн шилжүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 Энэ үеэр мөн бүтээн байгуулалтын төслийн талбайг төвийн шугамд холбох ажлын нээлт болсон юм. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал О.Мөнгөншагай болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Энэхүү төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх аж. Тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автоматжсан онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлэх юм байна. Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх гэнэ. Нийт . Мөн тус автовокзалын дэргэд орон нутгийн зорчигч болон нийслэлийн иргэдэд зориулсан төрөл бүрийн хүнс, барааны бөөний зах байгуулахаар төлөвлөсөн байна.той байх аж. Мөн тус захтай залгаад 3000 ам метр агуулахын байр барихаар төлөвлөжээ. Барилгын ажил ирэх жилийн дөрөвдүгээр улиралд дуусч, ашиглалтад бүрэн орох юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.