СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хобби | 2018-10-11

Д.Гэрэл: Тэнгэрт ивээгдсэн улс бол дархчууд байдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

 

. Завханы аймгийн Алдархаан сумын гаралтай тэрбээр өдгөө Монголын Мэргэжлийн Анчдын Холбооны Тэргүүнээр ажилладаг. Байгаль, ан амьтантай ойр өсч, ховор содон амьтдын зан чанарыг судлан, нутаг нутгийн өвгөдийн  гярхай ухаанаас суралцаж ирсэн түүний яриа өөрийн эрхгүй сонирхол татсан юм. Хүн байгалийн хоорондын шүтэлцээ, гөрөөчний амьтанд хандах соёл, зан үйл, хүний мөс чанар, ёс жудгийн талаар өгүүлж буйгаас ухаарал авмаар.  Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү нийгэм рүү чиглэсэн ажилд анхаарал хандуулж, ан амьтан  сэргээн нутагшуулах ажилд гар бие оролцдог болжээ. 

Тэрбээр "та нар ёс жудгаа эрхэмлэж хүнд дутуу зүйл хийж өгч болохгүй, ялгаварлан гадуурхаж болохгүй, хаяа зэргэлдээ амьдарч буй ан амьтнаа хайрлаж хамгаалах хэрэгтэй" гэж захидаг байна.

Түүнийг байгалиа хайрлаж ирсэн сэтгэл уран бүтээл, ан амьтан руу зэрэг хөтөлсөн хэрэг. Товчхон хэлбэл тэрбээр зүрх сэтгэлийнхээ дуудлагаар аль алийг нь хийсээр иржээ. Өдгөө Төв аймгийн Дэлгэрхаан, Баянцагаан сумын нутагт Баянхонгор аймгийн Жаргалант сум, Төв аймгийн Мөнгөнморьт сумнаас . Тэрбээр дархчууддаа “. Ингэж  ” гэж захидаг байна. Хашир гөрөөчний ярьж буйгаар бол угалз ховор агнуурын амьтан аж. Гөрөөчид ёс жудгаараа амьтны бага залуугаас нь бус өтөлж өвгөрснөөс нь гөрөөлдөг. Гэтэл манай залуус мөнгө олох зорилгоор гадныханд ан агнуулахдаа гөрөөчний ёс жудгыг сахилгүй, ороо хөөцөөнд ид буй залуу сороос нь гөрөөлүүлж сэтгэлийг нь багагүй эмзэглүүлдэг бололтой.  

 

“ХААН УГАЛЗ”, “ШИЙДЭЛ” ЭЗЭНДЭЭ ШАГНАЛЫН ХУР БУУЛГАВ

 

Хаан угалз

 

2015 он түүнд уран бүтээлийн олз омог авчирсан жил байлаа. Шуналын сэтгэлтэй хүмүүс амьтантай зүй бусаар харьцаж байгааг олонд ойлгуулахын тулд “Хаан Угалз” бүтээлээ урласан нь оны шилдэг бүтээлээр шалгарч эзэндээ урам хайрлав. Манай Монголчууд нэгдэж ойлголцохдоо тааруухан. Эе эвээ ололцохгүй, өнөөдрийг хүрэхдээ “Шийдлийн Засгийн газар” хүртэл байгуулсан боловч шийдэж нэгдэж чадаагүйд эмзэглэж “Шийдэл” хэмээх бүтээл туурвисан нь мөн л эзэндээ шагналын хур буулгаж магнайг нь тэнийлгэсэн. Энэ бүтээлээрээ Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал хүртэхдээ “. Гэхдээ нэг дор хоёр шагнал авахдаа шагнуулах дуртай болчих юм биш байгаа” гэж хэлж байсан удаатай.

 

Шийдэл

Шийдэл

 

Буурал уран бүтээлчийн бүтээл үүгээр дуусаагүй. . Өдгөө түүнээс өөр медаль цутгадаг мэргэжлийн хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Залууд нь Урчуудын Эвлэлийн Хорооны дарга байсан Н.Чүлтэм энэ чиглэлээр зориуд сургаж бэлтгэжээ. Ухааны ур шаардсан, маш бага талбайд олон зүйл багтаан урлахад нарийн хараа шаардсан ажил болохоор барималчин болгон медаль хийдэггүй аж. 1975 онд Н.Чүлтэм дарга, цэргээс халагдаж ирсэн залууд ардын урлагийн анхдугаар наадмын шагналын медаль хийлгэхээр дэргэдээ авчирсан нь хожим томоохон бүтээл төрүүлэхэд ихээхэн нөлөөлжээ. 

 

Хурц гуай медалийг цутгуураар хийх аргыг Монголд анх нэвтрүүлсэн хүн

 

САХИУСТАЙ АНДГАЙ ТАВЬСАН НӨХӨД НЭГНЭЭСЭЭ УРВАДАГГҮЙ

 

Чингис хааны хөргийг чулуун дээр суулгаж хөшөө болгон үлдээснийг гадныхан сонирхон “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд тавьснаар олонд түгжээ

Чингисийн идэр, залуу, өтөл үеийг харуулсан “Чингис хааны гурвал” хэмээх медаль хүрлээр товойлгож урласнаас нэг нь дэлхийд тархсан байдаг 

Монголд хойд хөршийн нөлөөгөөр өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэн улсын гэх зүйл бутран алга болоход дарга нь түүнд “Бидний хийхээр төлөвлөсөн бүх зүйл нурлаа. Одоо чи хувиа бод. Гэхдээ медалиа хаяж болохгүй шүү” гэж захисан гэдэг. “Монголын Нууц Товчоо”-ны 750 жилийн ойн үзэсгэлэнд тавигдсан . Тэрбээр тэр жил Ариунболд хэмээх залуутай Монголоос Франц хүртэл мориор аялах аялал санаачилж нэг хэсэг шуугиулаад авсан. Одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь Хар зүрхийн Хөх нуурт, Тэмүүжин Чингис хаанд өргөмжлөгдсөн газраас аяллын гараагаа эхлэхдээ хааны хөргийг чулуун дээр суулгаж хөшөө болгон үлдээснийг гадныхан сонирхон “National Geographic” сэтгүүлийн нүүрэнд тавьснаар олонд түгжээ.Уг бүтээлийн эрхийг хятадууд худалдаж авъя гэж ирж уулзахад нь тэрбээр зөвшөөрөөгүй буцаасан гэх яриа бий. Хурц гуайд тэр үед нэгэн санаа төрсөн байж. Тэр нь бид бусдаас ялгарах өвөрмөц зүйлтэй байя.

 

Бүтээлийнхээ нэгийг сахиус болгож, ард нь “Тэнгэрт ивээгдсэн дархан” хэмээн бичээд түгээжээ

 

Сахиустай андгай тавьсан нөхөд нэгнээсээ урваж байсан удаагүй. . Тухайлбал, Монголын Нууц Товчоонд Тэмүүжин, Жамуха нар анд нөхөр болж, андгай тавихдаа нандигнан хайрладаг цутгамал шагай, гурын шагай солилцсон түүх бий. Тиймээс тэрбээр Монголчуудаа сахиустай болгоё, тэгэхдээ Чингис хааны дүрээр сахиус хийе гэсэн бодол тээсээр өнөөг хүргэжээ. 2016 онд Ерөнхийлөгчийн ивээл дор болсон уран дархчуудын үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчдэд дээрх бүтээлийнхээ нэгийг сахиус болгож, ард нь “Тэнгэрт ивээгдсэн дархан” хэмээн бичээд түгээжээ.  

 

МОНГОЛ ХҮНД АНДЫН ЖУРМЫГ САХЬДАГ  ЖУДАГ БИЙ

 

Л.Энэбиш агсан

 

гэдэг үг бий. гэдэг. Андыгаа гөрөөлөхөөр хөвчийг зориход нь ганзага хоосон буцаасан удаагүй. Тиймдээ ч андыгаа тэнгэрт халихад ихэд харамсаж гэгээн дурсгалд нь зориулан хөшөөг нь босгожээ. Монгол хүнд андын журмыг сахидаг жудаг бий. Төрийн хүн гэдэг утгаар нь андынхаа хөшөөг тойруулаад төрийн долоон эрдэнэ, төрийн хүний эрхэмлэж явах зүйлсийг оруулсан аж. Андынх нь овгийн тамга давхар сартай наран байсан тул түүгээр нь зохиомжилж хийсэн баримлаа ч байрлуулж. Мөн уран барималч Р.Энхтайвангийн урласан морин хуурын зохиомжтой хөшөөг байрлуулж цогцолбор байдлаар хийснээс Монгол уран бүтээлчийн санаа ялгарч харагддаг билээ.

 

БУРХАН ХАЛДУНЫ ЛУСЫГ ЗҮҮДЭНДЭЭ ХЭДЭНТЭЭ ХАРАВ

 

Бурхан Халдун хайрхны бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд Цагаан арлыг тохижуулах үүрэг авч, ажлаа заримаас нь эхлүүлсэн

 

Тэрбээр зүүдэндээ Бурхан Халдуны лусыг хэдэнтээ харжээ. Энэ тухайгаа “Намайг урлаж хий гэж хэлж байгаа тэнгэр хурмастаас илгээсэн дохио биз

Хотын түм бум бужигнасан дуу чимээнээс түр ч болов холдож, хөдөө гэрээ зорих нь их. Тэрбээр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгээс Бурхан Халдун хайрхны бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд Цагаан арлыг тохижуулах үүрэг авч, ажлаа заримаас нь эхлүүлсэн гэнэ. Хайрхны лус нь “хандгай унасан үл өтлөгч эмгэн”. Лусыг шүтээн хэлбэрээр хийхээс гадна тэнд уран бүтээлчдийн музей байгуулах юм. Тэрбээр зүүдэндээ Бурхан Халдуны лусыг хэдэнтээ харжээ. Энэ тухайгаа “Намайг урлаж хий гэж хэлж байгаа тэнгэр хурмастаас илгээсэн дохио биз. Байгаль дэлхий надаас энэ зүйлийг хүсээд байна. Зүүд ямарваа зүйл болохыг урьдчилж мэдээлдэг. Хэдэн удаа зүүдэлсний дараа лам, бөө нараас асуугаад ”Би өөрийн гараар лусыг бүтээх ёстой юм байна гэдгийг ойлгосон” хэмээн өгүүлсэн юм.  Хоёр жилийн өмнө  Ж.Мөнхбат агсан, хүү Хакухо Даваажаргал хамт хамаатан саднаараа тэднийд зочилж, хэд хоног амрахдаа Цагаан Аралд тахилга хийгээд буцжээ. Аварга ч ёс жудгаа баримталж хүүдээ “Бурхан Халдун хайрхан дээр хүн болгон гарах гэж туйлширдаг. Аливаа хайрханд бараалхдаг болохоос дээр нь гарч болдоггүй юм. Миний хүү барааг нь хараад буц” хэмээн захижээ. Хакухо хийх бүтээлийнх нь тухай санаа бодлыг сонсоод “Би таны энэ санааг дэмжие” гэж хэлсэн нь түүний сэтгэлийг ихэд баярлуулав. Толгойдоо буй зүйлээ бүтээл болгох  гэж хичээсний учир нь гадна дотны хүмүүсийг зориод ирэхэд сонирхуулж үзүүлэх зүйлтэй байя гэж бодсон хэрэг биз ээ. 

 

УРАН БҮТЭЭЛЧИД  НЭГДЭХ НЬ ТӨРИЙН ШАГНАЛААС Ч ИЛҮҮ

 

Уран бүтээлчийг бусад нөхөд нь хүлээн зөвшөөрнө гэдэг төрийн шагнал авахаас ч илүү том шагнал

 

Манайхан уул хангайгаа шүтэж байна гээд хог хаядаг болсон нь таагүй. Хэдэн жилийн өмнө нөгөө л Хурц гуай маань орон нутгийн иргэдтэй хамтарч Бурхан Халдун хайрхнаас гурван тонн хог цэвэрлэсэн байдаг. Энэ ажилд “Мон Лаа” групп хоёр сая төгрөгөөр тусалснаар тэр хавийн газар нутаг хогноос салсан. Мөн нутгийн иргэдээ уриалж мод үржүүлгийн газар байгуулж арчилж тордож суух түүнд жаргалтай санагддаг бололтой. Өвгөн уран бүтээлчийн сэтгэлийг нэг л зүйл чилээдэг. “Тухайн уран бүтээлчийг бусад нөхөд нь хүлээн зөвшөөрнө гэдэг төрийн шагнал авахаас ч илүү том шагнал. Шагнал хүртэнэ гэдэг тэр бүтээлчийн ухаанаас төрсөн бүтээлд нь өгч буй зүйл.     

     

ГӨРӨӨЧИН ХҮНИЙ ХАМГИЙН ТОМ ЖУДАГ ОЛЗОНД НҮД АНЬЖ СУРАХ

 

Хангайгаас хишиг хүртчихээд “аллаа” “авлаа” гэж хэлж болдоггүй, “хишиг хүртлээ, хишгээ хайрлалаа” гэдэг

 

Үе удам дамжсан гөрөөчдөд үнэт захиас бий. Тэр захиас нь “Хөх төмөр хөндлөн үүрэх гэж байгаа бол эхлээд олзонд нүд аньж сур”, “Барж идэхээр мэрж ид” гэдэг үг.  Гөрөөчид “Муу хүнд газар бүү үзүүл Мухар үхэрт худаг бүү харуул” нэг үгийг зарчим болгож иржээ. . Гэтэл өнөөгийн залуус амьтныг агнахаасаа илүү зовоож байгаа харагдах юм. Залуучуудыг анд яваад хэдэн чоно агнаснаа гайхуулж “авлаа” гэж ёс зүйгүй ярихыг нь сонсоод хашир гөрөөч “Та нар хангайн хишиг хүртчихээд “авлаа” гэх юм. Хүнээс өрөө нэхээд түүнийгээ аваад ирж байгаа юм шиг ярихаа боль. Гөрөөчин биш байлаа ч ядаж зөв ярьж сур. Ан агнана гэдэг ухаан. Хангайгаас хишиг хүртчихээд “аллаа” “авлаа” гэж хэлж болдоггүй, “хишиг хүртлээ, хишгээ хайрлалаа” гэдэг. Бууны сумыг онолоо гэж ярьдаггүй, тээглэлээ гэж хэлдэг юм” гээд зэмлэдэг байна. “Анг ёс зүйтэй зөв агнадаг уламжлал тасарлаа. Тэр тасалсан хүний тоонд би ч бас орно. Би залууст буруу өгч чаддаггүй. Учир нь хойч үеэ хүмүүжүүлж чадаагүй, тэдэнд захиж хэлээгүй бидний буруу” гэж тэрбээр өөртөө бурууг тохож санаашрангуй өгүүлсэн. . Харин амьтныг сэргээн нутагшуулах зорилгоор урхи хэрэглэдэг аж. Тиймдээ ч “Зовсон мах бүү хүрт, бүү түгээ” гэж захисан байдаг. . гэдэг. 

 

ТАРВАГЫГ БУУГААР АГНАЖ БАРДАГГҮЙ

 

Ган гачиг болсон үед тарвага нүхэндээ туранхай ичиж хавар нүхнээсээ гаралгүй тэндээ үхдэг” гэх буурал гөрөөчдийн захиас бий

 

“Тарвагыг буугаар агнаж бардаггүй, харин ган гачиг болсон үед тарвага нүхэндээ туранхай ичиж хавар нүхнээсээ гаралгүй тэндээ үхдэг” гэх буурал гөрөөчдийн захиас байхад манайхан тарвага агнахыг хорих юм. Тарваганы мах иддэггүй монгол хүн байхгүй. Хотын томчуудын өвөлжин идэх тарвагыг хүртэл бэлдэж өгөөд явуулдаг хүмүүс бий. . Хуулийн шахаанд оруулж хүмүүсийг хэрэгтэн болгож болохгүй. Гөрөөчин удамтайн хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Тарвага агнахыг дахиад хорьчихлоо. Би удахгүй асуудал болгож тавина. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд шонхороос 16.8 тэрбум төгрөгийн төлбөр дутуу авч төсөвт хохирол учруулсан байна. Энэ мэтчилэн байгаль руу чиглэсэн ажилд анхаарал хандуулаад уран бүтээлдээ ханцуй шамлаж чадахгүй юм. Үүнийг зөв шийдвэл би олон зүйл ярьж үглэх шаардлагагүй. Зөв болсон цагт л бүтээлдээ орно” гэх Хурц гуай Байгаль орчны сайд хоёрын хооронд байсхийгээд л хөөрхөн маргаан “тулалдаан” өрнөнө. Түүн шиг бодолтой хүмүүс байдаг ч дарамт шахалт, айдас ихтэй тул зориг нь хүрдэггүй биз. Хэлдэг ганц нь одоогоор тэр учраас ангийн тухай сайн мэддэг байж л зоригтой дуугарна. 

 

БАГШИЙНХАА ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ ЯВАА 

 

Гөрөөчид ан амьтан агнадаг ч гэлээ шуналаа дардаг байж

 

БНМАУ-ын тэргүүний анчин цол тэмдэгтэй тэрбээр байгаль хамгаалах, ан амьтныг хайрлах, авд ёс зүй, жудагтай хандах, ан гөрөөлөх эрдмээс зааж сургасан Төрийн Моюу багшаараа их бахархдаг. Гөрөөчид ан амьтан агнадаг ч гэлээ шуналаа дардаг байж. “Олзонд нүд аньж сур” гэдэг гөрөөчдийн үгийг багш нь ч гэсэн баримталж шавьдаа ““ гэж захьдаг байжээ. Багшийнх нь заасан бүхэн эрдэм болж үлдсэн болохоор Хурц гуай ч гэсэн ан хийж сурч байгаа залууст “Олзонд нүд аньж сурчихаад хөх төмөр хөндлөн үүр” гээд буу бариулж ой руу зүглүүлдэггүй аж. Энэ нь гөрөөчдийн дунд бичигдээгүй хууль болсон захиасыг мэдсээр байж хойч үедээ уламжлуулахгүй байж болохгүй гэж үздэгтэй холбоотой.

 

Хурц гуай ч гэсэн ан хийж сурч байгаа залууст “Олзонд нүд аньж сурчихаад хөх төмөр хөндлөн үүр” гээд буу бариулж ой руу зүглүүлдэггүй аж.

 

Тиймдээ ч “Ан хийнэ гэдэг алахын нэр биш. Хүмүүсийг дагуулж яваад нүд тайлах, амьтдыг хөнөөж болохгүй юм шүү гэдэг сэтгэлгээг суулгах ёстой юм. Гахай агнана гэсэн бол түүнийгээ л агнах ёстой, өөр амьтан агнах хориотой. Гахайнаас бусдыг агнан идэж байгаарай гэж захиж байгаагүй. Учир нь . Шуналын сэтгэлээ дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг гөрөөчин гэдэг юм. Гөрөөлөх нь сонирхол хоббигоор хийдэг ажил бус. Гөрөөчин хүн мэргэжлийн байх ёстой. Өвгөн гөрөөчдөөс уламжилж ирсэн нэг айхтар үг бий. “Хятадтай сайдсан тохиолдол болгонд ангийн тоо толгой эрс цөөрдөг. Тэр тусмаа бугын тоо толгой их ховорддог” гэдэг. Социализмын үед хэдэн зуугаар нь төлөвлөгөө биелүүлж, валют олдог байсан ч төр засаг нь зах замбараагүй дайрдаггүй, иргэд ч хамжааргатай байлаа” хэмээн хойч үед ухаарал хайрласан сургамжаар бидний яриа өндөрлөв. 

Гөрөөлөх нь сонирхол хоббигоор хийдэг ажил бус. Гөрөөчин хүн мэргэжлийн байх ёстой.           

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.